Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол Ньюсд:

11.30 цагт Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заяу тайж” нийгэмлэгээс дундаас доош буюу орлогогүй өрхүүдэд зориулсан орон сууцны асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт “Хужирт” эрдэст ус үйлдвэрлэгч компаниас Өрс өлд өөний болон Зар сурталчилгааны тухай хууль зөрчс өн компаниудын талаар мэдээлэл хийнэ.

Бусад:

10 цагаас Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, худалдаа үйлчилгээнд тавигдах шинэ шаардлагын талаарх сэдэвт сургалт   Хангарьд ордоны 14 давхарт болно.

11 цагт “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссоос журмын дагуу шалгарсан эхний ээлжийн 300 айлын орон сууцанд орох 138 өндөр настан, албан хаагчид байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа болно.

08.00-13.00 цагийн хооронд Хан-Уул ЭМН дээр  Сэтгэц наркологийн багийн үйл ажиллагааг сурталчилж СЭМҮТ-өөс Сэтгэцийн эрүүл мэндийн хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн 2 дахь хөтөлбөр, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтууралтай тэмцэх тухай хууль сурталчилах ажлыг зохион байгуулна. Энэ үеэр үзлэг зөвлөгөө сургалт сурталчилгаа хийгдэнэ.

15.00 цагаас Оросын шинжлэх ухаан соёлын төвд Нийгмийн зүтгэлтэн, их сэтгэгч, тайз дэлгэцийн урлагийн нэрт онолч, найруулагч, жүжигчин В.Э.Мейерхольдын бүтээлийн түүвэр монгол хэлнээ орчуулагдан гарсан номын нээлт болно.

Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойд зориулсан “ЦАГААН МОРИН ЖИЛ – ГЭРЭЛ ЗУРАГТ” үзэсгэлэн Төрийн ордны Төрийн музейн баганат танхимд  Морин цагт албан ёсны нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд Ардчилсан хувьсгалын түүхэн агшнуудыг мөнхөлсөн сэтгүүлч Амарсанаа Цацралт Энхболд нарын уран бүтээл – гэрэл зургуудыг дэлгэн үзүүлнэ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …