Унадаг дугуйн зам барихад эхний ээлжинд 1 тэрбум төгрөг хотын төсөвт суулгажээ

imagesУлаанбаатараа дэлхийн жишигт нийцсэн хот болгож хөгжүүлэх, замын түгжрэл, утааг багасгахад нэмэр болох, залуус иргэдээ унадаг дугуйг сонгож, хөдөлгөөн эрүүл идэвхтэй амьдрахыг уриалсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлийн 2014 оны төсөвт нэг тэрбум төгрөг суулгажээ гэсэн сайхан мэдээ чих дэлслээ.

Өнгөрсөн 11-р сарын 6-нд төслийн санаачлагчдын төлөөлөл болох МЗХ, Авто замчин залуучуудын холбоо зэрэг нэр бүхий 9 байгууллагынхан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан УИХ-д өргөн барьж төсөвт суулгуулах хүсэлтээ илэрхийлж байсан, facebook, twitter ашиглан төслийг дэмжиж байгаа их хурлын гишүүдийг саналаа илэрхийлэн мессэж илгээх хүсэлтийг хүртэл явуулаад бужигнуулаад амжсан. Төслийг санаачлагчид 20 гаруй мянган иргэд, залуучуудынхаа санал хүсэлтэд тулгуурласан энэхүү төслөө эхлүүлэх арга зам, гарц , бүхий л боломжийг хайж Нийслэлийн ИТХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-т ханджээ. Эрүүл мэндийн дэд сайд, НИХТөлөөлөгч Ж.Амарсанаа, НИХТөлөөлөгч С.Амарсайхан, Д.Байдраг, Ц.Баатархүү, Н.Баяраа, Г.Ганхүү, Б.Төмөрчулуун, Г.Төмөрбаатар, С.Үнэн нарын гишүүдтэй энэ бүлгийнхэн төслийг боломж нөхцлөөрөө дэмжиж, ямартаа ч 2014 оны нийслэлийн төсөвт нийтдээ нэг тэрбум төгрөг дугуйн зам байгуулах ажилд зориулан суулгуулж чадсан байна. Хүүхэд залуучуудынхаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгуулагдсан Нийслэлийн ИТХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлгийнхэн” эхний жилдээ, эхний ажил нь ийнхүү амжилттай болжээ. Мөн нийслэлийн төсөвт дүүрэг болгонд номын сан байгуулах зураг төсвийн хөрөнгийг суулгажээ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …