Өмнөговийн өөртөө засах “ТУСГААР УЛС”

Улаанбаатараас 533 км зайтай Монгол Улсын хамгийн том аймаг өмнийн хязгаарт бий. Нэр нь Өмнөговь. Газрын хэвлий дэх байгалийн баялгийн нөөцөөрөө ч дэлхийд дээгүүр эрэмбэтэй. Зэсийн олборлолтоор эхний тавд орох хүчин чадалтай Оюу Толгойн Гүний уурхайг энэ онд ашиглалтад оруулсан бол эрчим хүчний нүүрсний арвин нөөцтэй Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас хойш даруй нэгэн арван өнгөрчээ. Үндсэндээ ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний тэг дунд оршдог Монгол Улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, бас өөрийн гэсэн дархлаатай уул уурхайн дэд бүтэц, ашиглалт, олборлолт нь бүхэлдээ төвлөрсөн бүс нутаг болох Өмнөговьтой дүйцэх аймаг манайд үгүй. Улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнгийн хэмжээ нь ч тэр хэрээрээ үлэмж.

Тийм болохоор л улстөрчдийн танигдах технологи, эх оронч эго- гоо тэжээж, тэтгэх гол нүүдэл нь бүрэн зураглалаараа энэ зүгийг чиглэх болсоор удлаа. Зөвхөн Оюу Толгойгоор “өвчилсөн” мэт дүр бүтээж, түүнийхээ хүчинд УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдсон нэгэн байхад Тавантолгой, түүнийг тойрсон дотоодын улс төр нь Монголыг хөгжлийн гол гацаа, зангилаа болж ирснийг ойлгоход 10 гаруй жилийг зарцуулж, дахин давтаж болохгүй гашуун сургамж гэдгийг түрүүчээсээ хүлээн зөвшөөрч эхэлцгээв. 10 жил гэдэг бага биш.

Төмөр замаа бариад зогсохгүй түүнийг дагасан дэд бүтэц, адаглаад  тав,  зургаадугаар  цахилгаан  станцтай  болох хангалттай хугацаа. Гагцхүү мөнгө нь, боломж нь, цаг хугацаа нь байсаар байтал яагаад төмөр зам бариулаагүй, ямар ашиг сонирхол ард нуугдаж ирснийг илчлэх, басчхүү тодорхой ойлголт төрүүлэх зорилготой нүүрсний хулгайн гэх Нээлттэй сонсголын үеэр Өмнөговь аймаг өөртөө засах хэмжээний “Тусгаар Улс” болтлоо нэгжийн зохион байгуулалтад орсон байж мэдэх мэдээлэл араасаа хөвөрч эхэллээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …