“Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Welcome to Mongolia болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр  “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг энэ оны 4 дүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэллээ.

БНСУ-ын зах зээлд ажилладаг “Хадат тур”компани 2024 оны эхний жуулчдаа хүлээн авсан ба энэ сарын 6-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн малчин Б.Цогтгэрэлийнд түр буудаллаж, хонийг нь зүсэлж өгөв.

Хоньтой болсон жуулчид хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь “Own liveStock” апп-ээр тогтмол харах боломжтой бөгөөд орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэлээ. Хонь авсан жуулчдын сэтгэл ханамж өндөр байсан ба Монгол орон, монгол хүнтэй илүү дотно, ойр танилцах боломж бүрдлээ гэв.

Энэ мэт  “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрт хамрагдсан малчид жуулчдад зөвхөн хонь өгөөд зогсохгүй, Монгол орны нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлтой танилцуулж, өглөө, өдөр, оройн хоол, морь унах үйлчилгээ, нутгийнхаа байгалийн цогцолборт газраар аялуулах, хөтөч хийх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлснээр төлбөр авах юм.

Уг арга хэмжээг БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Хөх сүрэг” ХХК, БНСУ-ын зах зээлд ажиллаж буй тур, оператор компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …