Х.Булгантуяа: Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ” гэлээ.

Өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын 2024 оны төсвийг баталсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ “Нийгмийн хамгааллын чиглэлд ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг шийдвэрлэсэн.

Тэтгэврийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Бага тэтгэвэр авагчид инфляцид хамгийн их өртдөг. Иймд, жигд тоогоор буюу 100 мянган төгрөгөөр нэмэх нь зүйтэй гэж УИХ үзэж төсөв баталсан. Тэтгэврийн эх үүсвэрт шаардлагатай 140 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байгаа”гэж мэдэгдсэн юм.


 

Санал болгох мэдээ

У.Отгонбаяр: Төслийн удирдлагын аргачлал нь үйл ажиллагааг оновчтой болгох, хүрэх ёстой түвшнийг тодорхойлох боломжийг бүрдүүлж байна

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад …