Эрчим хүчний залуучуудын холбоо байгуулагджээ

Эрчим хүчний салбарт олон мянган залуучууд ажиллаж, үйлс бүтээлээрээ үе тэнгийнхнийгээ хошуучилсаар ирсэн билээ. Залуучуудынхаа хүсэл эрмэлзэл, үйлс бүтээлийг нэгтгэн зохион байгуулж, улс эх орныхоо хөгжилд шинэ эрч хүч өгөхийн тулд эрчим хүчний салбарт Залуучуудын байгууллагыг шинэчлэн зохион байгуулах анхдугаар хурал өнгөрсөн баасан гаригт боллоо.

1e65b8d1759624333dfbfc3bb44adbb0

Хуралд эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн үйлдвэр компанид ажиллаж байгаа залуучуудын төлөөлөл болох 40 гаруй хүн оролцож, Эрчим хүчний залуучуудын холбооны журмыг баталж, Тэргүүлэгч гишүүнээр 17 хүнийг сонгож баталлаа.

Түүнчлэн тус хурлаас Эрчим хүчний залуучуудын холбооны тэргүүнээр Эрчим хүчний Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайханыг, нарийн бичгийн даргаар ЭХЯ-ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Н.Төрболд нарыг сонгож баталлаа.  Хурлаас хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан тогтоол гаргаж баталгаажууллаа.

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …