Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00  цагт Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт “Зөв монгол” хөдөлгөөнөөс төрийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдсон талаар баримттай мэдээлэл хийнэ.

12.00 цагт  “Монгол туургатан их сургуулиудын чуулган”-ыг зохион байгуулах талаар Монголын үндэсний их сургуулиас мэдээлэл хийнэ.

12.30 цагт МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн талаар тус сургуулийн багш нар байр сууриа илэрхийлнэ.

Бусад:

09:00 цагаас “Монголын анагаах ухааны 2013 оны шинэ ололтууд” лекц өнөөдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвийн А танхимд болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

10 цагаас Нийслэлийн Онцгой байдлын газраас гэр хороололд амьдарч байгаа иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас гарч болзошгүй гал түймрийн тоо, хохирлыг багасгах замаар гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулахад чиглэгдсэн өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн 9, 13, 16, 18 дугаар хороодуудад сургалт зохиогдоно. Өдөрлөгийг нийслэлийн төвийн дүүргийн урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд хамтран зохион явуулах гэж байна. Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: 99733208

11:40 цагт Прокуроруудын шинээр ашиглалтанд орж байгаа 112 айлын орон сууцны түлхүүр гардуулах нээлтийн ажиллагаатай тул эрхэм хүндэт сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна Мэдээлэл авахыг хүсвэл 94949458
УЕПГ-ын ХМОНХАлба

14:00-17:00 цагийн хооронд Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн дотуур байранд “Хүүхэд бидний хөгжих эрх” өдөрлөг болно. Зохион байгуулагч: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс.

15.00 цагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ухаалаг төрд шилжих асуудлаар УИХ-ын гишүүдтэй  Төрийн ордоны “А” танхимд уулзалт хийнэ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …