Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

   БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв, ёс заншил, ерөөл бэлгэдлийн дээд болсон өнө эртний уламжлалт үндэсний их баяраа ажиллагааны газар оронд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Цэргийн багийн захирагч хурандаа Т.Уламбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ Монголын цагаан сар нь Монгол үндэстнийг дэлхий ертөнцөд тодотгон харуулж, сурталчлан таниулдаг хосгүй үнэт өв соёл учир ажиллагааны газар оронд ийнхүү тэмдэглэн өнгөрүүлж буйгаа онцлоод айлчлан ирж буй хөх луу жилдээ улс орон, төр засаг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн мадаггүй сайн биелүүлж, мэргэжлийн ур чадвар сахилга зохион байгуулалтаараа онцгойрч, хайртай бүхэнтэйгээ эрүүл энх учран золгохын өлзийт ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүллээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …