2013.12.06-нд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын их танхимд “Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан, боловсруулж буй хуулиудын төслийн талаар” баруун бүсийн хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг эхэллээ. Сургалт хэлэлцүүлэгийн нээлтэнд Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Ерөнхий сайдын хуулийн зөвлөлийн гишүүн Гадаадын иргэн харъяатын эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж , Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн дарга Б.Баярсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх нар оролцлоо.
Мөн Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын Хуулийн хэлтэс, Прокурор,Цагдаагийн газар, Шүүх, Шүүх шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Гадаадын иргэн харъяатын албаны дарга нар болон ажилтнууд нийт 120-иод хүн оролцлоо.
Энэ үеэр гэмт хэрэл зөрчлийн тухай хуулийн төслийн танилцуулга, гэмт хэрэг хянан шийдвэрлэх болон хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслийн үзэл баримтлал, төлбөрийн чадваргүй яллагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн танилцуулга, гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийн танилцуулга, захиргааны ерөнхий хуулийн төслийн танилцуулга, тахарийн албаны тухай хуулийн төслийн танилцуулга зэрэг сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг явагдаж байна.
Эдгээр сургалт хэлэлцүүлгийг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл сургалтын төвийн кринимологийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг, Хууль зүйн яамны эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Э.Сэлэнгэ, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Азбаяр нар удирдаж мэдээлэл өгч байна.
М.Энхболд