“Хүрээ Майдар” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монголбанк, Зүүн Хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа.

Тус зоосны нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон холбогдох албаны бусад төлөөлөгчид оролцов.

Монголбанкнаас түүхт үйл явдал, спортын амжилт, он тоолол, ан амьтан, урлаг соёл, бурхан шашин зэрэг өргөн хүрээний сэдвээр төрөл бүрийн дурсгалын зоосыг Олон улсын шилдэг технологиор үйлдвэрлүүлж, худалдаанд гаргадаг. “Хүрээ Майдар” зоосны хувьд бурхан шашны сэдэвт хамаарах бөгөөд 1 унц буюу 31.1 грамм жинтэй, 38.61 мм-ийн диаметртэй, ultra high relief технологиор үйлдвэрлэсэн мөнгөн зоос юм.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой.

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …