Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын их танхимд 19:00 цагаас болох гэж байна.

МҮОНРТ-ийн “Нарны жим” УСК-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Гантулга нь өдгөө 30 гаруй дуу, найман кинонд ажиллаж, хандивын тоглолтуудад идэвхтэй оролцон, цар тахлын үед иргэдийнхээ дархлааг дуу хуураар дэмжих “20/20” контентыг бүтээж, үзэгчдэд хүргэсээр иржээ.

Урлагийн салбарт 10 жил тасралтгүй ажилласан түүний уран бүтээлүүдээс “Он жав” дуу нь Онцгой байдал, хугацаат цэрэг, батлан хамгаалах салбарын алба хаагчдын сүлд дуу болж чадсан тул “Монгол цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан анхны тоглолтоо “Он жав” хэмээн нэрлэсэн байна.

Тоглолтын зочин уран бүтээлчээр “Увертура” хамтлаг, “Мотив” хамтлаг, дуучин Б.Баярцэцэг, П.Баярцэнгэл болон морин хуур, ардын дуу, гитарын хоршил бүхий “Яруу хамтрал” хүрэлцэн ирэх юм. “Он жав” тоглолт 180 минут үргэлжлэх ба орон нутагт болон гадаад улсад оршин сууж буй иргэддээ LIVE хэлбэрээр хүрч, тоглолтын дараа IPTV-д байрших тул үзэгчид цаг хугацаа, орон зай үл хамааран тоглолтыг үзэх боломжтой гэнэ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …