Олон улсын стандартад нийцэхүйц долоон давхар автомашины төвлөрсөн битүү зогсоол Монголд анх удаа ашиглалтанд оржээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXVI хороонд долоон давхар, 350 машины багтаамжтай, төмөр ган хийцтэй, давхар бүртээ 45 автомашин байрладаг бөгөөд зорчих хэсэг, налуу пандус нь 8-9 метр өргөн тул машинаа зогсоолд тавьж, авахад ямар ч саадгүй аж. Мөн зогсоол галын аюулгүй байдлыг бүрэн хангасан, утаа зайлуулах, дулаан мэдрэгч болон бороожуулах буюу сплинкер системийг цогцоор нь шийдсэн. Жилийн дөрвөн улиралд ашиглах ердийн халаалтын систем, халуунаар үлээдэг орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан. Агааржуулах системтэй, төвийн дулаан тасалдсан үед байгалийн агаарын урсгалыг халааж, үлээх тоног төхөөрөмжтэй ажээ. Үүнээс гадна хяналтын камер, зарлан мэдээлэх системтэй, оршин суугчид 24 цагаар ажиллах хоёр цахилгаан шатаар үйлчлүүлэх боломжтой юм.
“Инканто фаркинг” гэх тус авто зогсоолыг “Камдер” ХХК “Инканто таун” төслийн хүрээнд хоёр жилийн хугацаанд барьж дуусгасан байна.