Гэр хорооллын дэд бүтцийг цогцоор шийдэх төслийн санхүүжилтэд гарын үсэг зуржээ

54971-14418060УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт өчигдөр /2013.12.09/ Төрийн ордонд гарын үсэг зурлаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар байлцав.

Хөтөлбөр 9 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн үр дүнд гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий дэд төвүүд бий болох, иргэдэд хүрэх эдийн засгийн болон төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна гэж үзэж байгаа аж. Энэхүү хэлэлцээрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Азийн Хөгжлийн Банкны 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болох Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталгажуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …