Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00 цагт Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээнээс олон улсын залуучуудын аяны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монгол-Солонгосын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.

12.00 цагт Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагын форумаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн URP-ын зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Бүрэн цутгамал” ХХК-иас “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

13.00 цагт “Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалахын төлөө хөрөнгө босгох 88 өдөр” аяны талаарх мэдээллийг сонирхоорой.

Бусад:

10.00-12.00 цагийн хооронд Монгол Японы төв дээр ”Эрүүл мэнд ба өсвөрийн улаан загалмайчид” хөтөлбөрийн нээлт болно.

ХАХНХЯ Монгол хүнийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах зорилтынхоо хүрээнд хүн амын бүх бүлгүүдэд чиглэсэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн, үндэсний хэмжээний чуулганыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. Тэгвэл “Монгол Улсын төрөөс хүн ам, хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулах ажил дуусч, бодлогын баримт бичиг бэлэн боллоо. Энэхүү бодлогын төслийн нээлттэй хэлэлцүүлэг Өнөөдөр 15:00 цагаас Төрийн ордны Иргэний танхимд болно. Эрхэм сэтгүүлч та бүхнийг урьж байна. Утас: 88093607

index

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …