Өнөөдөр төв талбайд залуус 76 минутийн суулт хийнэ

32_f638a179734de0163bd3f0744b459f3eacb6784fӨнөөдөр 13:00 цагаас Чингисийн талбайд НАМЗХ-ны 76 залуус 76 минутын суултыг  хийх гэж байна. Тэд Монгол улсад тулгамдаж байгаа 76 асуудлыг нэрлэж ийнхүү суулт хийхээр болсон бөгөөд  олон нийтийн санал асуулгаар тодруулсан уг асуудлуудыг УИХ-ын гишүүдээр шийдүүлэх зорилготой байгаа аж.

гэхдээ лэ тулгамдаад буй 76 асуудлыг УИХ-ын гишүүдэд нэг нэгээр нь хариуцуулах бөгөөд эл үүргийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хэрэгжүүлэх юм байна. Мөн ирэх он нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн 76 асуудал тус бүрээр телевизийн нэвтрүүлэг хийж, асуудлыг нь авсан гишүүдийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дашрам дурьдахад, НАМЗХ-оос “Монгол Улсын 76 шийдэх асуудал” төслийг хэрэгжүүлж байгаагийн хүрээнд, хүний эрхийн өдрийг тохиолдуулан эл суултыг зохион байгуулахаар болжээ.

index

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …