“Азийн инновац соёлын форум-2024” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Соёлын яамнаас соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цахим шилжилтийг далайцтай хийж сүүлийн 2 жилийн хугацаанд 10 цахим системийг хөгжүүлэн хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Мөн соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг саяхан УИХ-аар батлууллаа.

Засгийн газрын 2022 оны 314 тогтоолоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх 6 чиглэлийн нэгд Дижитал контент, тоглоом хөгжүүлэлтийг төрөөс бодлогоор дэмжих тухай тусгагдсан бөгөөд шавхагдашгүй баялаг соёлын өвийн нөөцийг техник технологийн дэвшилтэй хослуулан соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, улмаар дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн төрөх боломж нэмэгдэнэ хэмээн бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Ракуза Инвестмент” ХХК, Монголын Анимейшн холбоо хамтран “АЗИЙН ИННОВАЦ СОЁЛЫН ФОРУМ-2024”-ийг энэ  сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Форум нь Монгол Улс, Азийн орнуудтай технологи болон соёлын чиглэлээр хамтран ажиллах, соёлын өвийг орчин цагийн дэвшилтэт технологитой хослуулан соёлын бүтээгдэхүүн хөгжүүлэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдээс мэдлэг, мэдээлэл авах, монгол соёлын үнэт зүйлсийг олон улсад сурталчлан таниулах зорилготой.

Форумд Монгол, Япон, Хятадын соёл, технологийн мэргэжилтнүүд, Япон Улсын хамгийн том NFT арилжааны систем rakuza.io-ийн үүсгэн байгуулагч Кай Яошиказу, тоглоом хөгжүүлэлтийн JP Games компанийн гүйцэтгэх захирал Хажиме Табата, Хонконгын Политехникийн их сургуулийн судлаач Ли Минг нар оролцон илтгэл тавьж, соёлын үнэт зүйлсийг орчин үеийн арга технологиор сурталчлан таниулах арга туршлагаасаа хуваалцаж сонирхолтой илтгэлүүд тавилаа.

 

 

 

Санал болгох мэдээ

Г.Нарантуяа: Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатай

ХЭҮК нь ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр /2024.06.13/ хийлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд ХЭҮК-ын гишүүн …