Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Welcome To Mongolia”, “Go Mongolia” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, эх орноо сурталчлан таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилгоор “Эрхэт Монгол Медиа групп”-ээс “Welcome to Mongolia” сэтгүүлийг санаачлан, 2023 оноос эрхлэн гаргаж байна.
“Эрхэт Монгол медиа групп” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрхлэн гаргаж буй “Welcome to Mongolia” сэтгүүл нь Монгол Улсын үндэсний брэндийг дэлхий дахинд сурталчлан, үндэсний онцлог, өв уламжлал, ахуй амьдрал, соёл урлаг, аялал жуулчлал, үйлдвэрлэл, бизнес, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, түүний давуу тал, боломж зэрэг цогц мэдээллийг нэгтгэн, олон улсад түгээхэд нийтлэлийн бодлогоо чиглүүлдэг.
Сэтгүүлийг 100 хувь англи хэл дээр бэлтгэн хэвлэж, Монгол Улсад бизнес эрхэлж, амьдарч, аялж буй орон орны иргэд, жуулчид, хүндэт зочдод үнэ төлбөргүй хүргэж байна. Түүнчлэн хилийн чанад дахь улс орнуудад хэвлэмэл болон онлайн хэлбэрээр түгээгдэн, Монгол Улсын талаарх цогц мэдээлэл хүргэн, сурталчилж байна.