Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам төв талбайд болж байна

“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор  Улаанбаатар хотноо болж байна.

Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцож байна. Тус наадам энэ сарын 16-ыг дуустал үргэлжилнэ.

Наадмын хүрээнд төв талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.

“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ерөнхий зохион байгуулагчаар НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …