Хог боловсруулах, шатаах үйлдвэр баригдана

imagesНийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Японы  Кокүсай Когёог /Kokusai Kogyo/ компанитай хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Гэрээ үзэглэх арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Орлогч дарга Т.Батцогт, С.Гантулга, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Кокүсай Когёог компанийн Гадаад үйл ажиллагааны газрын Хотын орчны хэлтсийн дарга Коно Ичиро, мэргэжилтэн Кикүчи Коосүкэ болон албаны бусад хүмүүс оролцов.

Уг гэрээг үзэглэснээр Баянзүрх дүүрэгт анхны хог боловсруулах, шатаах үйлдвэр бий болох боломж той бүрдэж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий уг үйлдвэрийг ашиглалтад оруулснаар орчны бохирдол, хог ангилан ялгалт зэрэг олон асуудлыг шийдэх юм байна. Түүнчлэн цахилгаан эрчим хүч нийлүүлэх, иргэдийг ажлын байраар хангах нөхцөл бүрдэж байгааг албаны эх сурвалж онцолсон.

Дашрамд дурдахад, Япон улсад шафт хэлбэрийн хийжүүлэлт бүхий шууд хайлуулах зуухтай үйлдвэр 40 байдаг бөгөөд сүүлийн 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.  Харин Кокүсай Когёог  компани нь 2005 оноос хойш Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юм.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …