Нийслэлийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11 байхаар баталсан. Хуульд санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө бүх шатны Сонгуулийн хороог байгуулахаар заасан байдаг.

Энэ дагуу Нийслэлийн Сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн даргаас гадна 7 хүний бүрэлдэхүүнтэй байх танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийлээ.

Нийслэлийн сонгуулийн хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан сургалтад хамрагдсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид орж ажиллана.

Тиймээс Нийслэлийн сонгуулийн хороог Нийслэлийн ЗДТГ-ын дарга ахалж, Нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллага, Төрийн албаны зөвлөлийн албан хаагчид орж ажиллах юм. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батална.

 

Санал болгох мэдээ

МУГТ Р.Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Ням гаригт болно

Ховд аймгийн Дарви сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. 100 …