Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

* “Баруун бүсийн аймгуудын Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөлийн уулзалт” 09:00 цагаас Чингис зочид буудлын 2 давхарт болно. Уулзалтад Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгийн мэргэжлийн сургалтын төвийн төлөөллүүд оролцох аж.

* 09:00 цагт Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан Монгол Улсын Шадар сайдын өрөөнд болно. Энэхүү хуралдаанд бүх яамдын сайдууд, Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ-ын удирдлагууд оролцоно.

* “Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд 11.00 цагт болно. Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа, ХСҮТ-ийн дэд захирал, АУ-ны доктор Д. Пүрэвсүрэн болон “Оточ Манрамба” дээд сургуулийн захирал, “Манба дацан” хийдийн хамба Д.Нацагдорж, “Ач” дээд сургуулийн Уламжилалт анагаах ухааны салбарын эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор, академич Ш.Болд зэрэг холбогдох хүмүүс ирэх юм байна. Мөн уламжлалт анагаах ухааны эмчилгээгээр хорт хавдартай өвчтнүүдийг хэрхэн эмчилсэн талаар сонирхолтой мэдээлэл өгөх юм. Энэхүү хэлэлцүүлэгт сэтгүүлч та бүхнийг урьж байна. Харилцах утас 89998988

* СГЗ Г.Акимын хээрийн судалгаа, чулууны бичээс судлах ажлын тайлан “Чулуун судар – Соёлын өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12.30 цагаас Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд болно.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …