Кофенд донтсон хүүхдийг “сүүтэй какао”-гоор кофеноос гаргадаг

gСэргээх үйлчилгээтэй эм гэдэг утгаар нь кофег 2-оос дээш насны хүүхдэд аяганы ¼ илүүгүй тунгаар өгч болно.
Үүнээс их хэмжээгээр кофе уух үед хүүхэд эхлээд хэт сэрэлд автан нойргүйдүүлдэг. Улмаар ингэж хэт сэрэлд автсан мэдрэлийн эсүүд туйлдан ядарснаар хүүхэд нойрмог, хурдан ядардаг болно. Кофейн нь амьсгалах тоог нэмэгдүүлдгээс гадна, зүрхний цохилтын тоог олшруулах замаар зүрхэнд ирэх ачааллыг ихэсгэж, шээс ялгаруулалтыг ихэсгэх замаар бөөрөнд ирэх ачааллыг нэмэгдүүлэхээс гадна ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэн нойр булчирхайн ачааллыг нэмдэг. Үр дүнд нь өсч торниж яваа хүүхдийн бие махбодь байвал зохих хэмжээнээс илүү өндөр ачаалалтай ажиллаж эхэлдэг байна.

Мөн кофе нь богино хугацаанд дадал, хамаарал буюу дон үүсгэдэг. Улмаар кофенд дадчихсан, хамааралтай, сурчихсан хүүхэд кофе уухгүй л бол цуцамтгай, сулбагар явдаг болно. Ийм хүүхдийг кофеноос хараат байдлаас салгахын тулд оронд нь сүүтэй какао буцалгаж өгдөг. Дашрамд сонирхуулахад какаонд агуулагддаг магни ядаргаа тайлж, мэдрэлийн цуцалтыг арилган, кальцийн шингэлтийг сайжруулдаг. Ингэхдээ кофе, эсвэл сүүтэй какао уухдаа аль болох бага чихэр хийж байгаарай.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …