Өмнөговь аймгийн хэмжээнд одоогийн байдлаар хавдар өвчнөөр 608 хүн оношлогдоод байна. Орон нутгийн төсвөөр БОЭТ-д хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээг хийх боломжийг бүрдүүлснээр 2024 онд давхардсан тоогоор 136 удаагийн тусламж үйлчилгээг үзүүлээд байна.
Цаашлаад “Бай” эмчилгээг хийх боломжийг энэ онд орон нутгийн төсвөөр шийдвэрлэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах юм. Хавдар өвчнөөр оношлогдсон хүмүүс сэтгэл зүй, эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалтай тулгардаг. Тиймээс өвчинтэйгөө тэмцэж буй хүмүүст сэтгэлийн дэм өгөх үүднээс Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат БОЭТ-д хавдар өвчинтэй тэмцэж байгаа иргэдтэй уулзаж сэтгэлийн дэм өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат“Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-дөө хавдрын химийн эмчилгээ хийдэг болсон бөгөөд энэ жилээс хавдрын байн эмчилгээг эхлүүлэхээр бэлтгэн ажлаа хангаж байна.

