Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (мидлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ.

Захирамжийн дагуу:

– Ахуйн болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэхгүй байх, зөвхөн баяжуулсан нүүрс ашиглах;

-Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцах;

-Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулах;

– Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн Агаар, орчны бохирдлыг тэмцэх газар болон холбогдох хяналтын байгууллагуудад ажиллахаар тусгасан.

 

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.15-06.19

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 15-НААС 19-НИЙ …