Британийн «Air Fuel Synthesis» компанийн судлаачид дэлхийд анх удаа цэвэр агаараас бензин гарган авсан байна.
Эрдэмтэд эхлээд агаараас “нүүрс-ус, устөрөгч, нүүрс төрөгч, хүчилтөрөгч”-ийг ялган авч, тухайн нэгдлүүдээр метанол үйлдвэрлэж, метанолоо химийн хувиргалтанд оруулж бензин гарган авчээ. «Air Fuel Synthesis» компанийхан цаашид агаараас гарган авсан түлшийг тогтмол гаргаж авахаар төлөвлөөд байгаа бөгөөд үүний өмнө томоохон цахилгаан станц барих шаардлагатай аж. Учир нь шинэ төрлийн бензин гарган авахад тусгай хүчин чадал бүхий тогтмол хэмжээт, эрчим хүч ихээхэн хэрэгтэй юм байна. Тэд 2015 он гэхэд цогцолброо барьж дуусахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад, агаараас бензин гаргаж авах санааг анх 1970-аад оны үеэс эхлэн эрдэмтэд гаргаж ирсэн бөгөөд цахилгаан зарцуулалтын үр дүнг нь сайтар мэдэхгүй байсан тул өдийг хүртэл туршиж үзээгүй байсан гэнэ.