Төрийн албан тушаалтнуудын ёс зүйн асуудлыг ёроолд нь унагааж байгаа хүмүүсийн нэгээр ДЦС-4-ийн захирал Ү.Төмөрхуяг гэгч нөхөр тодорч эхлээд байна.
“Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй, түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан эд бөгөөд түүнд төрийн зүгээс цээрлэл үзүүлж зохих шийтгэл хүлээлгэх хэрэгтэй” гэж Аристотель хэлсэн байдаг.
Академич, хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл гуай ч төрийн албаны ёс зүйн талаар байнга хэлж ярьж байдаг. Гэтэл хуулийг ёс суртахуунгүй байсныгаа хамгаалах, бусдыг айлгах сүрдүүлэх хэрэглүүр болгон ашиглаж байгаа нөхдүүдийн нэг яах аргаггүй ДЦС-4-ийн захирал Ү.Төмөрхуяг мөн гэдгийг орон байрныхаа ордерыг ч авч чадахгүй хөхөө өвлийн хүйтэнд хүүхэд хөгшидтэйгөө гудамжинд гарчихаж магадгүй болоод байгаа Дорнод аймгийн 300 иргэний нийгэмд үлээж байгаа шүгэлийн дуунаас сонсож болохоор байна.

Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тусгаагүй, татвараас нуусан байж болох тэрбум гаруй төгрөгөө эхнэрийнхээ нэрээр эх орны зүүн хязгаар хүртэл холдуулж, зугтаалгаж орон сууцны газарт оруулсан ч, тэрбум гаруй төгрөг нь олон жил үхмэл түгжигдмэл хөрөнгө болж мань эр мөнгөө гаргаж авах аврагчийг хайж эрсээр 11 жилтэй золгосон байдаг. Гэсэн хэдий ч бууж өгөлгүй Дорнод аймагт олон жил барилга барьсан, одоо Дорнодын 300 гаруй иргэний ордероо нэхээд байгаа “Элит тауэр” хотхоныг барьсан “Бүрэнсүх Констракшн” ХХК-тай үхмэл хөрөнгөө амь оруулж, 1 тэрбум гаруй төгрөгөө гаргуулж авах гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 1 нээс 2025 оны 4 дүгээр сарын 1 хүртэл 3 жилийн хугацаатай хийгээд амжчихсан нь хожуу ч гэсэн азтай л хэрэг.
Гэвч гэрээнийхээ хугацааг дуусахаас 10 сарын өмнө мөнөөх үхмэл хөрөнгийг нь амь оруулж өөрийнхөө компаниас 10 тэрбум, Хаан банкнаас 5 тэрбумыг зээлж хөдөөдөө үнэтэй гэмээр газар дээр нь орчин үеийн стандартад нийцсэн орон сууц сүндэрлүүлж чадсан 15 тэрбумын хөрөнгө оруулагч аврагч эзнээ сэмхэн шүүхэд өгсөн нь ёс зүй цаашаа, хүний мөс чанаргүй үйлдэл бөгөөд түүний дахин төрсөн шуналаас нь үүтгэлтэй гэмээр. Ү.Төмөрхуяг нь албан тушаалаараа аархаж харьяаллын бус ХУД, Нийслэл, Дорнод гээд өгөөгүй шүүх, хууль хяналтын байгууллага үлдээгүй бололтой. Хамгийн хорлонтой нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн бүхэл бүтэн хэлтсийн шийдвэрийг Ү.Төмөрхуяг эхнэр н.Оюунгэрэлээрээ шүүхэд өгүүлснээр байрны ордер гарахгүй удах нөхцөл байдал руу түлхжээ.
Нийтлэлийн үргэлжлэлийг АМЛАЛТ.МН сайтаас уншина уу.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл