Кенийхэнийг бид “дайлж цайлж” байгаа юм болов уу?
Ойрын өдрүүдэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар албаны хүмүүсийн хамтаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцийн талууды 17-р бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны даргын хувьд Африкийн Кени улсад зохиогдох олон улсын арга хэмжээ рүү албаны хүмүүсийн хамтаар зочлохоор зорьжээ.
Мэдээж бид Монгол Улс ирэх жил олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу СОР17 хурлыг зохион багуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах чиглэлээр салбарын сайд нь ажлаар явж байгааг үгүйсгэх, буруутгах гэсэн зорилго агуулаагүй боловч, “төрийн мөнгө хоосордоггүй” гэдэгчлэн татвар төлөгчдийн мөнгөнөөс Б.Батбаатар сайд гадаад явах бүрдээ ойлгомжгүй, тодорхойгүй, Төрийн хэмнэлтийн хууль зөрчсөн байж болзошгүй зардал гаргаад байгааг холбогдох байгууллагууд анхаарах цаг болсныг энэ удаад ОНЦЛОН баримтаар өгүүлэх болно.
Өмнө нь бид БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар үүрэгт ажлаа аваад 2 сарын хугацаанд 2 тэрбум төгрөгийг гадаад томилгоонд зарцуулсан тухай бид мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад энэ зардлын нэг хэсэг болсон зөвхөн Африкийн Кени улсад явсан томилолттой холбоотой зардлын задаргааг танилцуулья.
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар СОР17 хурлын хүрээнд хэд хэдэн улс орнууд руу ажлын айлчлалаар зорчсон байна. Ингэхдээ түүнд нь зориулж БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаяр гэгч Хөрөнгө гаргах тухай тушаал гаргахдаа хавсралтаар оноосон зардал дунд хэд хэдэн зөрчил гаргасан байж болзошгүй тухай асуудлыг бид хөндөж байна.
Юуны өмнө яамны төрийн нарийн бичгийн дарга бол Төсвийн шууд захирагч, тиймээс энэ хүн төрийн албаны шалгуур шаардлагыг хангасан, төрийн албаны шалгалтанд тэнцсэн, гаргаж буй тушаал шийдвэртээ шууд хариуцлага хүлээх хэмжээний мэргэшсэн төрийн захиргааны албан тушаалтан байх учиртай.
Гэвч Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч нэртэй “сайдын ойр, хамаарал бүхий этгээд байж болзошгүй нөхөр” төсвөөс их хэмжээний зардлыг “шууд дур мэдэн” гаргаж, гарын үсгээрээ шийдвэрлэж байгаа нь Төрийн албаны болон холбогдох хуу лийг зөрчиж байгаагаас өөрцгүй хэрэг.
Нөгөө талаасс Төрийн хэмнэлтийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж буй энэ цаг үед БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Африкийн Кени улсад томилолтоор явахдаа Монгол Улсын павильон ажиллуулах зардалд 36 сая, Танилцуулга бусад материал бэлтгэх, хэвлэх зардалд 35 сая, Арга хэмжээ зохион байгуулах зардалд 72 сая, Павилионд зохион байгуулах хоёр талын уулзалтын зардалд 20 сая, Таван ширхэг видео шторк хийлгэх зардалд 75 сая, нийт онгоцны тийз, зочид буудлын зардал орохгүйгээр тооцоход 238 сая төгрөг зарцууулахаар төлөвлөжээ.
Эндээс харахад манай БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нэлээд биелэгжүү “зан гаргаж” байгаа бололтой.
Учир нь Африкийн ядуу Кени Улсад албан томилолтоор БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар очоод зогсохгүй, Кенид очсон бусад улсын зочдыг Монголын Татвар төлөгчийн мөнгөөр дайлж цайлаад л, баахан ном хэвлэмэл материал тэдэнд тарааж өгөөд, хоёр тал уулзалдах зардлыг нь “манай тал даагаад л”, нэг бүр нь 15 сая төгрөгийн өртөгтэй таван ширхэг видео кино шиг реклам үзүүлээд, хоёр тал уулзалдахад бид хоол унд, идэш ууш, уулзалтын газрын түрээс зэрэг бүх зардлыг Монголын тал төлөөд байдаг бололтой.
Тийм биш бол эдгээр зардлаар чухам юу хийж, ямар асуудал шийдвэрлэснээ БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар өөрөө тайлагнана бизээ.
Интернэт, цахим орчин хөгжсөн энэ цаг үед ямар ямар юмных нь танилцуулга тараах материал хэвлэх зардал гарах, видео шторк хийж үзүүлэх вэ гэдгийг олон хүмүүс гайхшираа баран харж байна.
Тиймээс БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар та Кени улсад зорчихоор явах тухай Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Ш.Батбаярынхаа гаргасан доорх тушаалын хавсралтанд нэр дурьдагдсан 3-7 дэх дугаарын зардлуудад юу орсон, хэрхэн зарцуулсан, ямар ажлууд хийж хийж гүйцэтгэссэн, ямар танилцуулах материал тарааж, видео хийснээ олон нийтэд тодорхой ярьж тайлбарлана гэдэгт итгэж байна.
Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Бямбацогт, АТГ, Эрүүгийн Цагдаагийн газар та бүхэн БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын эдгээр “ойлгомжгүй зардал”, түүний зарцуулалтыг шалгаад үзэхэд гэмгүй гэдгийн ОНЦЛОН хэлэх байна.
Ц.Мөнх
Эх сурвалж: Amlalt.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл



