Нийслэлд гурван байршилд халиа үүсэж, ГУББГ-аас шаардлагатай арга хэмжээг авч байна

Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “2025 оны 12 дугаар сард нийслэлд гурван байршилд халиа тошин үүсээд байна. Бид халиа тошин үүссэн Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн урд гүүрний хэсэгт ирээд байна. Энд гар ажиллагаагаар суваг татах, механизмаар сувагчлах, дээд хэсэгт нь шороон далан, хаалт босгож булгийн усыг хуримтлуулж барих зэргээр арга хэмжээ авч байна. Улаанбаатар хотын хэмжээнд Сэлбэ, Дунд, Улиастай, Баян гол дагасан халиа тошин үүсэх эрсдэл их гардаг. Өнгөрсөн жил долоон байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжтай газруудад ГУББГ-аас халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэд ААН, айл өрхүүдийг халиа тошинд өртөх, байшин барилгын суурь усанд автах, зам мөстөж эрсдэл үүсэхээс сэргийлэн ажилласан” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт …