ХОРИН ЛИТРИЙН БЕНЗИН КАНИСТР

Алдарт 20-н литрийн бензин, түлшний канистрыг анх Германы армийн хэрэгцээнд зориулж инженер Винценс Грюнгвогель зохион бүтээж, 1930 оноос хэрэглээнд олноор нь үйлдвэрлэж эхэлжээ.

Сүүлд дайны жилүүдэд бензин канистрыг “Wehrmatchtskanister” хэмээн Германаар нэрлэдэг байсан. Гэтэл өнөөг хүртэл хүн төрөлхтөн энэ түлшний саваас илүү савыг бодож олж чадаагүй байгааг хүлээн зөвшөөрдөг.

Учир нь энэ сав хэзээ ч хоцрогдошгүй хэд хэдэн гайхамшигт чанартай гэнэ. Жишээ нь: Дүүрэн түлштэй ч усанд огт живдэггүй нь түүний агаар хамт оруулдаг онцгой “бүтэц”-тэй нь холбоотой. Мөн 3 бариултай байдаг нь хэдэн ч хүн дамжлах, хаанаас нь ч барих, нэг хүн хэдэн ч савыг барьж явах боломжтой.

Бас ямар ч нөхцөлд ямар ч аргаар хамаагүй дотрыг нь түлшээр дүүргэх боломжтой. Аль ч талаар нь ачиж болохоос гадна буцааж бензинийг хурдан гаргах боломжтой, маш найдвартай тагтай гэх зэрэг давуу талуудтай. Ганц гэм нь төмрөөр хийгдсэн тул усан дотор хадгалахад зэврэх аюултай.

Тухайн үед Германчуудад зэвсгийн үйлдвэрлэлээс гарсан хаягдал төмрөөс их зүйл байгаагүй тул байгаа нөөц боломжоо ашиглаж олноор үйлдвэрлэсэн нь тэр аж…

Санал болгох мэдээ

УЛСТӨРЧДИЙН “ТАРХИ УГААХ” НУУЦ ҮГИЙН “ТОЛЬ”

Монголын улстөрчид биднийг нүдэнд үзэгдэх үнэнд дургуй гэдгийг мэднэ. Үнэнийг нүдэнд нь ил барьж болохгүй. …