Хятад дахь залуу охидын лянхуа хөл. Охидын хөлийг лянхуа хэлбэрт оруулахын тулд яс нь бэхжиж эхлээгүй 4 эсвэл 5 наснаас нь ороож эхэлдэг. Чивчиртэл татсан ороолтны дотор яс нь няцарч хугарч нийгмийн “төгс эмэгтэйлэг гоо үзэсгэлэнг бүтээж эхэлнэ.
Эрт цагт ихэмсэг, эрхэмсэг байдлын тэмдэг гэж үздэг байсан энэ уламжлал бүсгүйчүүдийн насан туршийн өвчин зовлон, хяналт, хязгаарлалт, дарамт болдог байлаа. Мэдээж ийм эрэмдэг гэж хэлж болох тавхайгаар газар хорооно гэдэг бүтэшгүй мөрөөдөл.
Бүсгүйчүүдэд нийгэм нь үүнийг дээд язгууртны хэм хэмжээ гэж ойлгуулжээ. Гэхдээ бодит байдал. Хөдөлгөөний хязгаарлалт эрх чөлөө, хүүхэд насыг нь дээрэмдсэн.
Энэ бол гоо үзэсгэлэн биш. Тэсвэр тэвчээр байлаа.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл