Богд хааны гаргасан мөнгөн тэмдэгт “Бага болзоот”

Богд хаант Засгийн газрын гаргасан, ер нь Монгол Улсын түүхэн дэх анхны үнэт цаасыг сонирхолтой нь “Бага болзоот” хэмээх нэртэй байв.

Зургаан хувийн хүүтэй уг үнэт цаасны 10-тын доллар нь хонины, 25 доллар үхрийн, 50 доллар морины, 100 доллар тэмээний зурагтай байлаа.

1921 оны дөрөвдүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 20 хүртэл зургаан сарын хугацаатай гаргасан дөрвөн төрлийн энэ үнэт цаасан дээр бичсэн үг өгүүлбэрийг сонирхвол, “Бага болзоот”-ын нүүрэн талд: Монгол Улсын сангаас Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он, арван сарын хорин хүртэл хэмээх хугацаагаар гаргасан бүгд нэгэн зуун хувиас зургаан хувийн хүү үржүүлж бүхий бага болзоот БАТАЛГААНЫ ТЭМДЭГ.

Энэхүү баталгааны тэмдгийг тушаасан хүнд уг тогтсон болзоо: Сангийн яамнаас НЭГЭН ЗУУН янчааны бэлэн мөнгөний зүйлийг гүйцэтгэн төлмүй. Үүний тул гарын зураг тавьсан Сангийн яамны тэргүүн сайд

(Г.Лувсанцэвээн сайд мутрын тамга дарсан). Сангийн яамны зөвлөх түшмэл (Орос хүний гарын үсэг). Нийслэл хүрээ. Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он, дөрвөн сарын хорин.

Санал болгох мэдээ

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ГАЙХАМШИГТ СОЁЛЫН ӨВ, ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ХОСГҮЙ УРАН ЗУРГУУД

The Scream “Эдвард Мунк” (1893) Эдвард Мунк зураачийн “Хашхираан” бүтээлийг тосон болон пастел ашиглан 1893 …