Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ. Явган хүний замыг барзгар гадаргуутай байгалийн чулуун хавтангаар шинэчилж буй онцлогтой. 2026 онд үргэлжлүүлэн 80 мянган ам.метр явган хүний замыг шинэчилнэ.

Барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Харин явган хүний замын хуучин хавтанг гэр хорооллын гудамж, талбайг тохижуулахад ашиглаж байна. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны 1500 ам.метр талбайг хуучин хавтангаар тохижууллаа. Явган хүний замаас гадна ирэх онд 78.5 км урт дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. 2026-2028 онд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 253 км урт дугуйн зам барихаар төлөвлөлөө.

 

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад оруулжээ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих …