“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-2” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь “Нийтийн тээврийн Улаанбаатар трамвай (Хөнгөн галт тэрэг-LRT) шугам-1” төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хувийн хэвшлийн түншлэгч нь төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний үүргийг хүлээж, тодорхой хугацааны дараа төрийн байгууллагад шилжүүлэн өгнө.

Сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолд заасны дагуу урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

Энэхүү урилгын хүрээнд оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлсэн хувийн хэвшлийн түншлэгчид төслийн баримт бичгийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК Төрийн банкны MN110034106030090556 тоот дансанд төслийн баримт бичгийн төлбөр болох 3,000 (гурван мянган) ам.долларыг төлсөн баримтыг үндэслэн олгоно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16.00 цагаас өмнө хүлээн авна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оролцуулна.

Эх сурвалж: улаанбаатар.мн

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …