Монгол Улс Инженерийн олон улсын сургуультай болно

2025 оны  12-р сарын 31-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Инженерийн олон улсын сургууль байгуулах төлөвлөгөөг дэмжиж баталлаа.

Шинжлэх ухаан, технологийн Их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.

Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ.

 

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил …