“Гоожингийн өндөр” барилгыг сэргээн засварлах ажил эхэлнэ

Баянзүрх дүүргийн “Гоожингийн өндөр” нэртэй 114 жилийн түүхтэй барилгыг нийслэл 1.3 тэрбум төгрөгөөр

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Гоожингийн өндөр” нэртэй түүхэн барилгыг сэргээн засварлах, тохижилтын ажлыг энэ онд эхлүүлэхээр боллоо.

Энэхүү барилга нь 114 жилийн түүхтэй бөгөөд сэргээн засварлахад 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна.

“Гоожингийн өндөр” барилгыг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах асуудлаар гурван жилийн өмнө шүүх дээр маргаан үүсч, шийдвэр гараагүй байсан юм. Газрын эздийн зүгээс барилгыг 900 сая төгрөгөөр үнэлж байсан бол нийслэлийн зүгээс 400 сая төгрөгөөр худалдан авах санал тавьж байжээ.

Сүүлд нийслэл газрын эзэдтэй тохиролцож, тус барилгыг Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлэн авсан байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …