Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх, Дээд амгалант Дэмчогийн хийд 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өдөр бүр тогтмол цагт лам хуврагууд буян ном айлдаж, хурал хурж байхаар болсон байна.

Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийдийг үзэж харж, буян заяагаа даатгахаар хол ойроос олон зуун хүн улирал харгалзахгүй зорьдог билээ. Хийд орчмын газар нутгийг цахилгаан эрчим хүчинд холбох, хийдрүү очих замыг хатуу хучилттай болгох зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтыг Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Нутгийн хишиг”, 2024-2028 оны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрүүдийн хүрээнд болон УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн дэмжлэгтэйгээр бүрэн шийдвэрлэсэн байна.

Дэмчогийн хийд лам хуваргатай болж, буян номын үйл хэрэг тогтмолжиж байгаад Ханбогд сумын удирдлагууд болон гар бие оролцсон бүх хүмүүст сүсэгтэн олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл