Өмнөд Солонгосын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн барааг алт шиг үнэ цэнэтэй гэж үзэх болжээ

Францын тансаг зэрэглэлийн Chanel брэнд шинэ оны эхний сараас л Өмнөд Солонгосын гол бүтээгдэхүүний үнийг ойролцоогоор 7%-аар нэмэгдүүллээ.  Энэ нь Өмнөд Солонгост “20 сая вонын үнэтэй Chanel цүнх”-ний эрин үеийг эхлүүлсэн үйл явдал болж байна. “Classic Maxi Handbag”-ийн үнэ өмнө нь 18.92 сая воноор зарагдаж байсан бол энэ удаа 7.5%-аар өсч 20.33 сая воны үнэтэй болж Chanel-ийн цүнх 20 сая воноос давсан нь анхны тохиолдол боллоо.

2020 оны эцсээр 10.14 сая вонын үнэтэй байсан энэхүү бүтээгдэхүүний үнэ таван жилийн хугацаанд хоёр дахин өссөн байна. Гэхдээ  Өмнөд Солонгосыг дэлхийн бусад томоохон зах зээлүүдтэй харьцуулахад тухайн бүтээгдэхүүний үнэ асар хурдтай өсөж байгаа юм. Chanel-ийн албан ёсны вэбсайт болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Францад тухайн бүтээгдэхүүний үнэ 2021 оны нэгдүгээр сард 7,100 евро байсан бол энэ сард 11,700 евро болж 65%-иар өссөн байна.

Харин АНУ-д 60%-аар, Хятадад 68%-аар үнэ өссөн. Chanel-ээс гадна, Rolex, Van Cleef & Arpels, Hermès, Dior компаниуд ч энэ жил бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн бөгөөд Boucheron болон Tiffany & Co. ч ирэх сард мөн адил өсгөх төлөвтэй байна. Өмнөд Солонгосын хэрэглэгчид тансаг зэрэглэлийн брэндүүдийг “Үнэ өндөр” гэж шүүмжилдэг. Тансаг зэрэглэлийн брэндүүдийн дэлхийн борлуулалт буурсан дүнтэй гарч байгаа нь Хятадад дотоодын эрэлт суларсантай холбоотой.  (Хятадад нийт тансаг зэрэглэлийн хэрэглээний ойролцоогоор 30%-ийг эзэлж байв)

Гэхдээ Өмнөд Солонгост тэдний борлуулалт сайн хэвээр байна. Өмнөд Солонгосын Chanel (1.8446 наяд вон), Louis Vuitton (1.7484 их наяд вон), Hermès (964.3 тэрбум вон) зэрэг брэндийн охин компаниудын борлуулалт 2024 онд дээд хэмжээндээ хүрсэн. Энэ нь Chanel брэндийн дэлхийн борлуулалт 2024 онд 5%-иар, үйл ажиллагааны ашиг 30%-иар буурсан нь Хятадын хэрэглээ, эдийн засгийн удаашралттай холбоотой. LVMH (Louis Vuitton Moët Hennessy), дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн групп, мөн жилийн өмнөхөөс 2%-аар буурсан зэрэгтэй харьцуулахад маш амжилттай ажилласан гэж болно.

Шинжээчид Өмнөд Солонгосын амжилттай борлуулалтыг үнийн тогтмол болон нууцлаг өсөлттэй холбон үзэж байна. Chanel өнгөрсөн жил Өмнөд Солонгосын хэмжээнд цүнх, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүний үнийг таван дахин нэмсэн. Hermès компани нэгдүгээр сарын 5-нд сонгогдсон цүнх, дагалдах хэрэгслийн үнийг 3–5%-аар өсгөж, “Picotin” цүнх 5.4%-аар өсч, 5.17 сая воноос 5.45 сая вон болсон. Hermès мөн 2024 онд үнийг нэг болон зургаадугаар сард өсгөсөн байна.

Охин компаниуд толгой компанийн бодлогыг тансаг зэрэглэлийн брэндүүд үнийн өсөлтөөс үл хамааран Өмнөд Солонгост эрэлт тогтвортой хэвээр байх  итгэлийг илэрхийлж байгаа гэж ойлгож байна. Тансаг зэрэглэлийн брэндүүд үнийн өсөлтийг “Бид улс бүрийн үнийн ялгааг солилцооны ханшид үндэслэн тохируулдаг. Түүхий эд, хөдөлмөрийн зардал нэмэгдэж байгаа учраас үнийн өсөлт зайлшгүй” гэж тайлбарлаж байгаа ажээ.

Зарим хүмүүс Өмнөд Солонгосын тансаг барааны “үнийн өсөлтийг эсэргүүцэх хүч” нуран унасан гэж үздэг. Жил бүр үнэ тогтмол өсөж байгаагаас болж  хэрэглэгчид тансаг зэрэглэлийн барааг алт шиг үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэдэг байдлаар хүлээж авах нь улам бүр түгээмэл болж байгаа гэнэ.

Түгээлтийн салбарын эх сурвалж, “Тансаг брэндүүд эхлээд цүнх, үнэт эдлэл зэрэг өндөр эрэлттэй бүтээгдэхүүний үнийг нэмж, дараа нь бусад бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг. Хэрэглэгчдийн тансаг зэрэглэлийн барааны үнэнд хэт мэдрэмтгий ханддаг байдал жил ирэх тусам буурч байна” гэж өгүүлжээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар тогтоолын дагуу …