160 МЯНГАН ТОНН НҮҮРС 9.1 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 9.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Үүнд:
1. Дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс – 128.0 мянган тонн, 56.2 ам.доллароор арилжаалж нийт 7.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
2. 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 62.2 ам.доллароор арилжаалж нийт 1.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 13.7% өслөө.
2026 онд 17 удаагийн арилжаагаар 109.2 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.3 сая тонн нүүрс арилжлаа.
Ugluu.mn

Санал болгох мэдээ

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг /2026.06.12/ зохион байгууллаа. …