Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

09.00 цагаас Хүний эрхийн Үндэсний комисс Иргэний нийгмийн байгууллагуудын 7 дахь уулзалт болно. Хүний Эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцох тус уулзалт НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн байранд болно.

10:00 цагт Цамбагарав үйлчилгээний төвийн ”Соёмбо” кино театрт “Төгсөлтийн аргачлал-36 сар” төслийн нээлт болно. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ-аас хамтран Өрхийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах зорилготой 36 сар үргэлжлэх томоохон төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байна. 

11.00  цагт Монгол ньюсд “976” арт галерейгаас дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг Монголын урлагт шимтэгч олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлэх гэж байгаа тухай мэдээллийг сонирхоорой.

12:00 цагаас Төрийн ордны Г танхимд  Нэмүү өртгийн албан татварын хуурамч бичилттэй падааны тухай болон цаг үеийн асуудлаар Татварын Ерөнхий газраас мэдээлэл хийнэ.

15.00 цагт Монгол улсын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв, Хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн шинэ байрны нээлтийн арга хэмжээ  (хуучнаар хүүхэд асран хүмүүжүүлэх төвд) болно.

18:30 цагт  “Дэлхийн нэрт уран бүтээлчдийн оригнал барын ажлууд” үзэсгэлэнгийн нээлт  ”MaxMall”-ын 5 давхарт болно.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …