Чулуун нүүрсний экспорт 80 гаруй хувиар нэмэгджээ

Манай улсын чулуун нүүрсний экспорт 2026 оны нэгдүгээр сард 9.7 сая тонн болсон байна.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 86.4 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Түүнчлэн оны эхний нэг сард хар тугалганы хүдэр, төмрийн хүдэр, зэс, молибден, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун болон хүрэн нүүрсийг 100 хувь, харин ямааны самнасан ноолуурын 63.5 хувийг БНХАУ-д экспортолсон байна.

Эдгээр нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.3 хувийг эзэлж байгаа ажээ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …