Эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэхийг олон нийтэд сурталчлан таниулах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх замаар дутагдаад буй эх үүсвэрийн хүчин чадлыг хэмнэлтээр нөхөх зорилгоор Эрчим хүчний сайдын 2023 оны А/51 дүгээр тушаал, мөн “Эрчим хүч хэмнэлтийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд “Нийгмийн нөлөөллийн аян”-ыг жил бүр өвлийн оргил ачааллын хугацаанд зохион байгуулан хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо нь Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч түгээх, дамжуулах, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дэмжлэгтэйгээр ЕБС-уудаар “эрчим хүчээ зөв хэрэглэж-зөндөө хэмнэе” уралдаан зохион байгуулан ажилласан.
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн-Өмнөд бүсийн салбар нь мөн аянд нэгдэж Хэнтий аймгийн Чингис хот, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Багануур дүүргийн ЕБС-ын бага сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад “Эрчим хүчээ зөв хэрэглэж, зөндөө хэмнэе” сургалт явууллаа.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл