“Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын ил тод байдал, хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглана. Ингэснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтойгоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм.

Тодруулбал, Хотула аппликейшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэг, цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтой бөгөөд айл өрхүүд галлагааны улиралд хэдэн тонн түлш хэрэглэж байгаагаа хянах боломжтой.

Хэрэглэгчид Хотула аппликейшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ хэрхэн баталгаажуулах зааврыг авахыг хүсвэл “Тавантолгой түлш” ХХК-ийн 7011-9400 болон Хотула аппликейшний 7272-9200 дугаарын утсанд хандаарай.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.16) 60.7 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэв. Байнгын …