Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Яармагт хэрэгжиж буй уг төсөл нь нийт 9939.1 ам метр бөгөөд зоорьгүй гурван давхар, хоёр спорт заалтай, таван блок бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна засал, металл фасад угсралт, дотор засал болон дотор инженерийн шугам сүлжээний ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
Барилга угсралтын явц 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2026.06.17/ Хот суурин газрын ногоон …