Хөдөө аж ахуйн биржийн гурав дахь сарын арилжааг нээлээ

erdenebat akh Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг худалдан борлуулж, зах зээлийн нэгдсэн зохицуулалтад оруулахаар энэ оны гуравдугаар сарын 1-нд Хөдөө аж ахуйн биржийг байгуулсан. Тус бирж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийтдээ 260 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгээд байгаа юм.

Гурав дахь сарын арилжаа өнөөдөр эхэлж буй. Арилжааны цан цохихын өмнө, ҮХАА-н сайд Х.Баттулга хэлэхдээ “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эхэлснээр хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн нийлүүлэгчид болох малчид, малчдын хоршоо, тариаланчдын орлогын хуваарилалт нэмэгдсэн. Мөн  үйлдвэрлэл эрхлэгчид чанартай түүхий эдийг олон шат дамжлагаар дамжсан элдэв нэмэгдэл өртгөөр бус, илүү хямд өртгөөр бэлтгэх боломжтой боллоо.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн үнэ ханшид нөлөөлөх дотоод, гадаадын нөлөөллийг эрс багасгахаас гадна цаашид боловсон хүчин бэлтгэх, түүхий эдийн тээвэрлэлт гэх мэт анхаарах асуудал олон байгаа” гэлээ. Одоогийн байдлаар биржээр дамжин 4286.0 тн   ноолуур, 24 тн тэмээний ноос буюу 260 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Зүүн гурван аймгийн хэмжээнд ноолуурын арилжаагаар эхэлсэн бөгөөд Монголын Түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо, Ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбооны төлөөлөл болон бусад мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан нийт 32 компани биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үүрэгтэй оролцсон аж.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …