Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урилаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр (2026.06.24) Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөл (Asia National Assembly Water Consultative Board, AAWC)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ха Сөн-Жэ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ха Сөн-Жэ Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагаа, зорилго, хэрэгжүүлж буй санаачилгуудын талаар танилцуулж, усны нөөцийн тогтвортой менежмент, усны засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Уулзалтын үеэр тус Зөвлөлдөх зөвлөлөөс Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгаланг Монгол Улсын “Усны элч”-ийн хувиар тус зөвлөлийн гишүүнээр элсэхийг урьсныг тэрбээр хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

Талууд цаашид усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцолж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Эх сурвалж: parliament.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

-БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь …