Байгууллагууд валютаар гүйлгээ хийж байгаа зөрчил илэрчээ

valyt Бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог гадаад валютаар хийж байгаа талаар иргэд ШӨХТГ-т гомдол санал олон ирүүлсний дагуу тус газраас зарим байгууллагуудад шалгалт хийжээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай иргэдийн санал, гомдлын дагуу уул уурхай, барилгын томоохон компаниуд, автомашин борлуулж байгаа зарим аж ахуйн нэгж, хувийн бага сургууль төлбөр тооцоогоо гадаад валютаар хийдэг нь тогтоогдсон байна.

Иймээс ШӨХТГ-аас төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай албан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжид  албан ёсоор тавьжээ. Тус шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин, аж ахуйн нэгжийг 50-100 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр торгох ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …