COP17-ын бүртгэл: 15,107 оролцогчийн бүртгэл баталгаажжээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 наймдугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо эхэллээ. Хурал наймдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилж, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар улс орнуудын төлөөлөл хэлэлцэж байна.

Наймдугаар сарын 17-ны бүртгэлийн мэдээллээр нийт 15,107 оролцогчийн бүртгэл баталгаажсан байна. Үүнээс 10,254 хүний оролцогчийн үнэмлэх хэвлэгдэж, 7,207 хүн оролцоогоо бүртгүүлжээ.

Бүртгэлээ баталгаажуулсан оролцогчдын 67.9 хувь нь үнэмлэхээ хэвлүүлсэн бол 47.7 хувь нь оролцоогоо бүртгүүлсэн байна. Харин үнэмлэхээ хэвлүүлсэн хүмүүсийн 70.3 хувь нь оролцоогоо бүртгүүлжээ.

Одоогоор 4,853 хүний оролцогчийн үнэмлэх хэвлэгдээгүй, мөн үнэмлэхээ хэвлүүлсэн ч 3,047 хүн оролцоогоо бүртгүүлээгүй байна.

Оролцогчдыг ангиллаар нь авч үзвэл улс орнуудын төлөөлөгч 2,415, ажиглагч 5,415, бусад оролцогч 7,277 байна.

Оролцоогоо бүртгүүлсэн нийт 7,207 хүний 54.8 хувь нь бусад оролцогч, 31.7 хувь нь ажиглагч, 13.5 хувь нь улс орнуудын төлөөлөгч байна.

COP17-ын эхний долоо хоногт шинжлэх ухаан, технологи болон конвенцын хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэх бол наймдугаар сарын 24-26-нд өндөр түвшний болон сайд нарын уулзалтууд үргэлжилнэ. Энэ үеэр санхүүжилт, ган, бэлчээрийн асуудлыг голлон хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хурлын гол зорилго нь газрын доройтлыг бууруулах, гангийн эрсдэлийг даван туулах, газрыг нөхөн сэргээх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагаа, бодит арга хэмжээг ахиулахад оршиж байна.

Г.Энхбаяр

Санал болгох мэдээ

Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 15 удаа хуралдаж, 67 асуудлаар 41 хууль батлууллаа

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 15 удаа …