Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, НЗДТГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар дараах сэдвээр илтгэл танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Үүнд:

  • Монгол Улсын сүүний хангамж, аюулгүй байдлын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ;
  • “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд “Өдөр бүр нэг аяга сүү” зорилтот арга хэмжээ;
  • “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” бодлогын арга хэмжээ;
  • “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн үр дүн, цаашдын зорилт;
  • Хөдөөгийн суманд, сүү сүүн бүтээгдэхүүний жижиг үйлдвэр байгуулсан туршлага, үр дүн;
  • “Сургуулийн сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гаднын зарим улсын туршлага, боломж зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн …