Хорих ангийн “Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах” цех ашиглалтанд ороход бэлэн болжээ

indexБайгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн авах, төсвийн хөрөнгийг ариг гамтай, хэмнэлттэй зарцуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Газар ивээл” УТҮГазарт “Мах махан бүтээгдэхүүн цэвэрлэх, ангилах, савлах” цех ашиглалтанд ороход бэлэн болжээ.
Тус цехийг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийг түшиглэн “Газар ивээл” УТҮГазарт хариуцуулан 15,0 сая төгрөгийг дотоод эх үүсвэрээс санхүүжүүлэн байгуулж зах зээлээс худалдан авдаг хорих ангийн албан хаагчдын болон ялтан, сэжигтний хоол хүнсний мах, махан бүтээгдэхүүн /цувдай/-ийг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор хорих анги, салбар нэгжүүдэд нийлүүлнэ. Тус цех нь өдөрт 0,8-1,0тн савлагаатай мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, эхний ээлжинд туршилтийн зорилгоор хотын бүсийн хорих ангиудыг хангахаар төлөвлөсөн. Мөн 2014 онд ялтны хүнсний гурил, будааг нээлттэй тендер шалгаруулалтаар худалдан авалт хийхээр төлөвлөөд байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …