Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

09.00 цагаас  “Ойн үндэсний чуулган” Төрийн ордоны “Их танхим”-д эхэлнэ.

10.00 цагаас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахад анхаарах асуудал” Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн заалт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хэрэгжилтийг талаар Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны Их танхимд сургалт болно.

11.30 цагт Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос ”2013 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулга явуулсан тухай” хэвлэлийн бага хурлыг зарлажээ. Хуралд МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Оны шилдгийг тодруулах Ажлын хэсгийн гишүүд оролцох ба Blue Mon center-ийн 2 давхарт болно.

1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүдэд ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжийг Төр олгож байна. Энэ асуудалтай холбоотой хэвлэлийн бага хурал 12:00 цагт Төрийн ордны Г танхимд болно. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.

14.00 цагт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон албан хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд болно. Холбогдох утас: 99086365

– Metro Mall-ын замын эсрэг талд байрлах “Модерн номадс” сүлжээ рестораны “Хаан гэр”-т “Алтан шонхор” наадмын шүүгчдийн шалгаруулалт болно. Телевиз, сонин, сайтын сэтгүүлч, зураглаач, зурагчид 14.30-аас “Хаан гэр”-т ирж шүүлт хэрхэн явагдаж байгааг газар дээрээс нь сурвалжлаарай.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болох гэж байна. Энэхүү хурлаар Ч.Даваабаярын гомдлыг хэлэлцэх аж.

ДОЗ энтертайнментын бүтээл “Кино шиг амьдрал” уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …